試す 金 - 無料
Forbes Mongolia - January 2019
Forbes Mongoliaのみを購読する
いつでもキャンセルできます。
(義務なし) ⓘ定期購読にご満足いただけない場合は、定期購読開始日から 7 日以内に help@magzter.com までメールをお送りいただければ、全額返金いたします。質問は一切ありません。お約束します! (注: 単号購入には適用されません)
デジタルサブスクリプション
即時アクセス ⓘ今すぐ購読すると、Magzter の Web サイト、iOS、Android、Amazon アプリですぐに読み始めることができます。
この号では
Хүлээлт эвдсэн технологи
Монголын харилцаа холбооны салбарын шинэчлэлийг “Мобиком” корпораци тэргүүлэн алхаж байна. Тэгвэл энэ компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч ноён Тацуяа Хамада олон улсын мэдлэгээ ашиглан ямар нэг цоо шинэ, хүмүүсийг гайхшируулсан шинэ үйлчилгээ дахин танилцуулахыг эрмэлзэж буйгаа “Forbes Mongolia” сэтгүүлтэй хуваалцлаа. Олон улсын хандлагыг мэдэрсэн шинэчлэл, шинэ үйлчилгээ, бизнестээ баримталдаг ёс зүй, зарчмаараа тэрбээр дэлхийн хэмжээний бизнесмэн гэдгээ нотлон харуулдаг (“Сайн нэрийг тамгална”, хуудас 16). Энтрепренер, баялаг бүтээгчдийн ийм эрмэлзэл дэлхий даяар шинэ технологи, шинэ нээлтийг алхам тутамд төрүүлж байна. Тэдний хүчээр технологи бүхий л салбарт хүлээлтийг эвдэн хөгжиж буй юм. Такси үйлчилгээний уламжлалт ойлголтыг эвдэж, “бүтээлч сүйрэл” гэж юу болохыг олон улсад таниулсан “Uber” компани энэ онд IPO хийхээр төлөвлөж байна. Гэвч компанийн өсөлт зах зээлийн шуурганд саарч буй энэ үед өмнө нь төдийлэн ойшоодоггүй байсан хоол хүргэлтийн салбар компани нь “Uber”-ийг түших болоод байна. Зах зээлийн боломжийг нь харгалзан үзэж хөрөнгө оруулагч, шинжээчид тус компанийг “алтны уурхай” хэмээн томьёолж байна (“Uber-ийн нууц “алтны уурхай”, хуудас 62).
Технологид суурилсан санхүүгийн шилдэг 50 компанийг “Forbes” дөрөв дэх жилдээ эрэмбэллээ. Дэвшилт технологийн тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хялбар, шуурхай хүргэдэг финтекийн үйлчилгээ дэлхий дахинд хурдацтай тархаж, өдгөө хамгийн өсөлттэй салбарт тооцогдох болжээ. Салбарын хөрөнгө оруулалт ганцхан жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж дэлхий даяар нийт 55 тэрбум ам.долларт хүрсэн бол нэг тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй 19 компани зөвхөн АНУ-ын санхүүгийн зах зээлд төвлөрөн ажиллаж байгаа нь энэ салбарын өсөлтийн потенциалыг илтгэнэ (“Финтек 50”, хуудас 52).
Forbes Mongolia Description:
Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.
最近の問題
July - August 2021
June 2021
April - May 2021
January - February 2021
August - September 2020
June - July 2020
January - February 2020
December 2019 - January 2020
November - December 2019
October - November 2019
September - October 2019
August - September 2019
July - August 2019
June - July 2019
May - June 2019
April 2019
March 2019
February 2019
December 2018
November 2018
October 2018
September 2018
August 2018
July 2018
June 2018
April - May 2018
March 2018
February 2018
January 2018
