Forbes Mongolia - April 2019Add to Favorites

Forbes Mongolia - April 2019Add to Favorites

Magzter GOLDで読み攟題を利甚する

1 回の賌読で Forbes Mongolia ず 8,500 およびその他の雑誌や新聞を読むこずができたす  カタログを芋る

1 ヶ月 $9.99

1 幎$99.99

$8/ヶ月

(OR)

のみ賌読する Forbes Mongolia

この号を賌入 $2.99

Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.

ギフト Forbes Mongolia

この問題で

ДэлхОйМ бОзМесОйМ ертөМцөЎ тэргүүлэгч “Forbes” сэтгүүл МПМгПл УлсаЎ албаМ ёсППр хэвлэгЎэж эхэлсМОй ЎПлППМ жОлОйМ Пй эМэ ПМЎ тПхОПж байМа. Түүх Мь 100 жОлээр өртөөлөх эМэ брэМЎ өЎгөө ЎэлхОйМ 70 улсаЎ 26 хэлээр хүрч буйМ Мэг Мь МПМгПл Улс. ОлПМ улсыМ бОзМес, эЎОйМ засгОйМ МэМ шОМэ хаМЎлагууЎыг МПМгПлыМ бОзМес эрхлэгчЎэЎ хүргэх, ЎэлхОйМ тавцаМЎ цПйлсПМ бОзМесЌэМүүЎОйМ ажОл, аЌжОлтыМ ЎүрэЌ, бОзМесОйМ Ўалайцыг хуваалцах, ЌөМ МПМгПлыМ бОзМес эрхлэгчЎОйг ПлПМ улсаЎ гаргаМ таМОлцуулахыг өМгөрсөМ ЎПлППМ жОлОйМ уртаЎ “Forbes Mongolia” сэтгүүл эрхэЌ зПрОлгПП хэЌээМ чаМЎлаМ хаЎгалж ОрсэМ бОлээ.
ЭМЎ бО гурваМ тППг ПМцлПМ ЎурЎахыг хүсэж байМа. 12, 51 ЌяМга, 1. “Forbes Mongolia” сэтгүүл жОлЎ 12 Ўугаар бэлтгэМ гаргаж, түүМОйгээ 51 ЌяМгаМ уМшОгчОЎ хүргэж байМа. ЭМэ чаМарыМхаа ачаар бОЎ МПМгПлыМ сэтгүүлОйМ зах зээлЎ өМөөЎөр МэгЎүгээрт эрэЌбэлэгЎэж буй ÑŽÐŒ. АжлыМ байр бОй бПлгПж, татвар төлөМ, ЎПтППЎыМ хөгжлОйг ЎэлхОйМ зах зээлОйМ чОМээМЎ хүргэхээр тэЌүүлж, улЌаар МПМгПл УлсыМ эЎОйМ засгОйМ тулах гаМ бат багаМа бПлсПМ бОзМесүүЎ, тэЎгээрОйг уЎОрЎаМ авч явж буй хэМ бүхМОй аЌжОлтыг “Forbes” өөрОйМ хууЎасМаа алЎаршуулаМ, үйл хэргОйг Мь ПлПМ МОйтэЎ таМОулахыг эрЌэлзЎэг ÑŽÐŒ. ДэлхОйМ бОзМесОйМ газрыМ зурагт тэЎ МПМгПл Улсыг төлөөлөМ, байр суурОйг Мь бататгаЎаг тул үМЎэсМОй хэЌжээМОй бОзМесОйМ шОлЎэг сэтгүүлОйМ хувьЎ “Forbes Mongolia” тэЎМОйг бүрэМ ЎэЌжЎэг бОлээ. ТПвчхПМ тПЌьёПлбПл, МПМгПлыМхПП кПЌпаМОуЎыг ЎэлхОй ЎахОМЎ гаргах гарц, бусЎаЎ хүлээМ зөвшөөрөгЎөх гүүр бПлПхыг бОЎ эрЌэлзЎэг ÑŽÐŒ. “Forbes” сэтгүүлОйг МПМгПлЎ эрхлэМ гаргасаМ өМгөрсөМ ЎПлППМ жОлОйМ уртаЎ ЎэлхОйМ бОзМесОйМ ПрПМ зайЎ ЌПМгПлчууЎ зах зээлээ түрэМ тэлж, улаЌ бүр таМОл бПлсППр буй. ӚМөөЎрОйМхөөс Олүү өргөМ бПлПЌж МПМгПл УлсаЎ бОй гэЎэгт Отгэлтэй байМа.
ДПлППМ жОлОйМ турш бОЎэМтэй хаЌт бОзМесОйМ үйл хэргээ уЎОрЎаМ алхаж буй уМшОгч та бүхэМЎ талархал ОлэрхОйлье. ТаМы ЌөрөөЎөл хааМа ч хүрч бПлМП. ГэхЎээ эхлэх цэг Мь үргэлж “Forbes Mongolia” байх бПлМП.

Forbes Mongolia Magazine Description:

出版瀟: Forbes Mongolia

カテゎリヌ: Business

蚀語: Mongolian

発行頻床: Monthly

Forbes Mongolia сэтгүүл МПМгПлыМ баялаг бүтээгч, бОзМес эрхлэгч хүчОрхэг эрхЌүүЎОйМ талаар, ЌөМ тэЎМОй аЌжОлтыМ түүхОйг таМЎ хүргэЎэг бОлээ. ТүүМчлэМ ЎэлхОйЎ ЎаМстай хөрөМгөтМүүЎ бПлПМ шОМэ бОзМес, шОМэ саМаа, шОМэ техМПлПгО зэрэг бОзМесОйМ салбарт түүчээлж буй алОваа ажОл хэргОйМ талаар уМшОгчОЎЎаа тПлОлуулЎаг.

  • cancel anytimeい぀でもキャンセルOK [ 契玄䞍芁 ]
  • digital onlyデゞタルのみ
MAGZTERのプレス情報すべお衚瀺