Forbes Mongolia - July 2018Add to Favorites

Forbes Mongolia - July 2018Add to Favorites

Magzter GOLDで読み攟題を利甚する

1 回の賌読で Forbes Mongolia ず 8,500 およびその他の雑誌や新聞を読むこずができたす  カタログを芋る

1 ヶ月 $9.99

1 幎$99.99 $49.99

$4/ヶ月

保存 50% Hurry, Offer Ends in 2 Days
(OR)

のみ賌読する Forbes Mongolia

この号を賌入 $2.99

Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.

ギフト Forbes Mongolia

この問題で

МПМгПл УлсыМ эЎОйМ засгОйМ өсөлт ЎэлхОй ЎахОМы аМхаарлыМ төвЎ ПрсПМ эМэ арваМЎ эЎОйМ засгаа төрөлжүүлэхОйг шОМжээчОЎ ПлПМтаа аМхааруулж байлаа. ӚЎгөө эЎОйМ засгОйМ өсөлт хэЎОйгээр эМэ арваМы эхМОй өЎрүүЎ шОг Ó©Ó©ÐŽ цПйлППгүй ч МПМгПл ПрПМ Ўаяар өсөлтОйг тэтгэх шОМэ үйлЎвэр, бОзМес өМЎОйж, хүчОрхэгжОж байгааг эМЎ тэЌЎэглэе. ТэЎМОй Мэг бПл “Алтай групп”. БарОлгыМ салбарт тПлгПй цПхОЎПг “Алтай групп” газар тарОалаМгОйМ салбарт хөл тавьж бОзМесээ төрөлжүүлээЎ багагүй хугацаа өМгөрлөө. ЭкспПртПЎ чОглэсэМ газар тарОалаМгОйМ аж ахуй бПл МПМгПлыМ Ñ…Ó©ÐŽÓ©Ó© аж ахуй хөгжОх ЎараагОйМ алхаЌ хэЌээМ группОйМ ерөМхОйлөгч МПёМ ХаЎбаасаМгОйМ Бат-ЭрЎэМэ тПЎПтгПж байМа. МПМгПл МутгОйМ зүүМ чаМаЎаЎ тарОалсаМ тарОа бууЎайгаа ЗүүМ ӚЌМөЎ АзОйМ зах зээлЎ экспПртПлж, улЌаар эрчОЌжсэМ Ќал аж ахуйг ЎэлхОйМ стаМЎартаар МПМгПлЎ хөгжүүлэхОйг тэрбээр эрЌэлзэж байМа (“Ӛсөлттэй кПллекц”, хууЎас 14).
ДэлхОйМ хаЌгОйМ тПЌ Мээлттэй хувьцаат кПЌпаМОуЎыг шалгаруулЎаг “Global 2000” жагсаалт 16 Ўахь жОлтэйгээ зПлгПлПП. ХуЎалЎааМы ЎайМ зарласаМ ЎэлхОйМ хаЌгОйМ тПЌ хПёр эЎОйМ засаг эМэхүү жагсаалтыг эзэгМэж байМа. ЯлаМгуяа БНХАУ-Ñ‹Ðœ кПЌпаМОуЎ жОл бүр урагш ахОсаМ үзүүлэлт харуулж байгаа ÑŽÐŒ. 2003 ПМЎ ХятаЎ, ХПМкПМгОйМ ерЎөө 43 кПЌпаМО жагсаалтаЎ багтаж байсаМ бПл эМэ жОл 291 бПлж МэЌэгЎжээ. АзО, НПЌхПМ ЎалайМ бүсОйМ кПЌпаМОуЎ ерөөс бүхэлЎээ чаМсаа МэЌэМ урагшОлж буй Ўүр зураг эМэ жагсаалтаас харагЎаж байМа (“Global 2000: ДэлхОйМ хаЌгОйМ тПЌ кПЌпаМОуЎ”, хууЎас 58).
“ДэлхОйМ хаЌгОйМ хүчОрхэг 100 эЌэгтэй” жагсаалтыг “Forbes” аМх 14 жОлОйМ өЌМө таМОлцуулах үеЎ АзОас ПМцлПх эЌэгтэйчүүЎОйМ тПП туМ цөөхөМ байсаМ бПл өЎгөө 23 хувОйг эзлэх бПлжээ. АзОйМ улс төр, бОзМесОйМ ертөМцөЎ эЌэгтэйчүүЎОйМ эзлэх хувь, Мөлөөлөл МэЌэгЎсээр байМа. АзОйМ бОзМесОйМ ертөМцөЎ шОМэ тутаЌ ЌэМЎэлж буй хүчОрхэг 25 хатагтайМ аЌжОлтыМ түүхОйг бОЎ эМэ уЎаагОйМ Ўугаартаа таМОлцуулж байМа (“АзОйМ шОМэ, шОлЎэг бОзМес эрхлэгч эЌэгтэйчүүЎ”, хууЎас 86).

Forbes Mongolia Magazine Description:

出版瀟: Forbes Mongolia

カテゎリヌ: Business

蚀語: Mongolian

発行頻床: Monthly

Forbes Mongolia сэтгүүл МПМгПлыМ баялаг бүтээгч, бОзМес эрхлэгч хүчОрхэг эрхЌүүЎОйМ талаар, ЌөМ тэЎМОй аЌжОлтыМ түүхОйг таМЎ хүргэЎэг бОлээ. ТүүМчлэМ ЎэлхОйЎ ЎаМстай хөрөМгөтМүүЎ бПлПМ шОМэ бОзМес, шОМэ саМаа, шОМэ техМПлПгО зэрэг бОзМесОйМ салбарт түүчээлж буй алОваа ажОл хэргОйМ талаар уМшОгчОЎЎаа тПлОлуулЎаг.

  • cancel anytimeい぀でもキャンセルOK [ 契玄䞍芁 ]
  • digital onlyデゞタルのみ
MAGZTERのプレス情報すべお衚瀺