Poging GOUD - Vrij
Forbes Mongolia - April 2019
Ga onbeperkt met Magzter GOLD
Lezen Forbes Mongolia samen met 9000+ andere tijdschriften en kranten met slechts één abonnement
Bekijk catalogusAbonneer u alleen op Forbes Mongolia
Op elk gewenst moment opzegbaar.
(Geen verplichtingen) ⓘAls u niet tevreden bent met uw abonnement, kunt u binnen 7 dagen na de ingangsdatum van het abonnement een e-mail sturen naar help@magzter.com voor een volledige terugbetaling. Geen vragen gesteld - beloofd! (Let op: niet van toepassing op losse nummers)
Digitaal abonnement
Directe toegang ⓘAbonneer je nu en begin direct met lezen via de Magzter website, iOS, Android en Amazon apps.
Geverifieerd beveiligd
betaling ⓘMagzter is een geverifieerde Stripe-handelaar.
In dit nummer
Дэлхийн бизнесийн ертөнцөд тэргүүлэгч “Forbes” сэтгүүл Монгол Улсад албан ёсоор хэвлэгдэж эхэлсний долоон жилийн ой энэ онд тохиож байна. Түүх нь 100 жилээр өртөөлөх энэ брэнд өдгөө дэлхийн 70 улсад 26 хэлээр хүрч буйн нэг нь Монгол Улс. Олон улсын бизнес, эдийн засгийн нэн шинэ хандлагуудыг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэх, дэлхийн тавцанд цойлсон бизнесмэнүүдийн ажил, амжилтын дүрэм, бизнесийн далайцыг хуваалцах, мөн Монголын бизнес эрхлэгчдийг олон улсад гарган танилцуулахыг өнгөрсөн долоон жилийн уртад “Forbes Mongolia” сэтгүүл эрхэм зорилгоо хэмээн чандлан хадгалж ирсэн билээ.
Энд би гурван тоог онцлон дурдахыг хүсэж байна. 12, 51 мянга, 1. “Forbes Mongolia” сэтгүүл жилд 12 дугаар бэлтгэн гаргаж, түүнийгээ 51 мянган уншигчид хүргэж байна. Энэ чанарынхаа ачаар бид Монголын сэтгүүлийн зах зээлд өнөөдөр нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй юм. Ажлын байр бий болгож, татвар төлөн, дотоодын хөгжлийг дэлхийн зах зээлийн чинээнд хүргэхээр тэмүүлж, улмаар Монгол Улсын эдийн засгийн тулах ган бат багана болсон бизнесүүд, тэдгээрийг удирдан авч явж буй хэн бүхний амжилтыг “Forbes” өөрийн хуудаснаа алдаршуулан, үйл хэргийг нь олон нийтэд таниулахыг эрмэлздэг юм. Дэлхийн бизнесийн газрын зурагт тэд Монгол Улсыг төлөөлөн, байр суурийг нь бататгадаг тул үндэсний хэмжээний бизнесийн шилдэг сэтгүүлийн хувьд “Forbes Mongolia” тэднийг бүрэн дэмждэг билээ. Товчхон томьёолбол, Монголынхоо компаниудыг дэлхий дахинд гаргах гарц, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гүүр болохыг бид эрмэлздэг юм. “Forbes” сэтгүүлийг Монголд эрхлэн гаргасан өнгөрсөн долоон жилийн уртад дэлхийн бизнесийн орон зайд монголчууд зах зээлээ түрэн тэлж, улам бүр танил болсоор буй. Өнөөдрийнхөөс илүү өргөн боломж Монгол Улсад бий гэдэгт итгэлтэй байна.
Долоон жилийн турш бидэнтэй хамт бизнесийн үйл хэргээ удирдан алхаж буй уншигч та бүхэнд талархал илэрхийлье. Таны мөрөөдөл хаана ч хүрч болно. Гэхдээ эхлэх цэг нь үргэлж “Forbes Mongolia” байх болно.
Forbes Mongolia Description:
Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.
Recente nummers
July - August 2021
June 2021
April - May 2021
January - February 2021
August - September 2020
June - July 2020
January - February 2020
December 2019 - January 2020
November - December 2019
October - November 2019
September - October 2019
August - September 2019
July - August 2019
June - July 2019
May - June 2019
March 2019
February 2019
January 2019
December 2018
November 2018
October 2018
September 2018
August 2018
July 2018
June 2018
April - May 2018
March 2018
February 2018
January 2018
