Forbes Mongolia - December 2018Add to Favorites

Get Forbes Mongolia along with 5,000+ other magazines & newspapers

Try FREE for 7 days

bookLatest and past issues of 5,000+ magazines & newspapersphoneDigital Access. Cancel Anytime.

1 Year$99.99 $49.99 Save 50%

bookLatest and past issues of 5,000+ magazines & newspapersphoneDigital Access. Cancel Anytime.
(Or)

Get Forbes Mongolia

1 Year $19.99

Save 44%
book12 issues starting from June 2021 phoneDigital Access. Cancel Anytime.

Buy this issue $2.99

bookDecember 2018 issue phoneDigital Access.

Gift Forbes Mongolia

  • Magazine Details
  • In this issue

Magazine Description

In this issue

Хөгжил дэвшил эрчимжихийн хэрээр дэлхийн эдийн засгийн бүтэц сэлгэж буй тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Арав гаруйхан жилийн өмнөөс л идэвхжиж эхэлсэн салбар руу дэлхийн эдийн засгийн хүчний төв хэлбийх болов. Түүний адил өнөөдөр хамгийн хүчирхэгт тооцогдож буй салбар ч сулрах эрсдэл дэлхийн эдийн засагт бодитоор нүүрлэж байна. Шилжилтийн энэ цаг үед эдийн засаг, бизнесээ төрөлжүүлэхийг дэлхийн улс орнууд, бизнесүүд эрмэлзэж буй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, бизнесийн олон тулгуурт бүтцийн тухай тэд өгүүлж буй юм. Монголд ойр жишээ татъя. Манай улсын экспортын үлэмж хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хэрэглээг бууруулах, бүрмөсөн түүнээс татгалзах алхмыг дэлхийн хөгжингүй улс орнууд шат дараалан авч байна. Монгол Улсын хувьд “аюулын” хэмээн тодорхойлж болох энэ харангыг хөгжиж буй орнуудад хараахан дэлдэж эхлээгүй ч Монгол Улс эдийн засгаа уул уурхайгаас бусад салбартаа төрөлжүүлэх шаардлага тулгарч байгааг эдгээр үйл явц анхааруулан дохиолж байна. Мал аж ахуй, аялал жуулчлал Монголын эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн ойрын, өгөөжтэй салбар хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн томьёолж байна (“Эдийн засгийн эрүүл бүтцийн эрэлд”, хуудас 22). Тэгвэл олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр мэргэшсэн, Монголын хувийн хэвшлийн хүчирхэг төлөөллүүдийн нэг “Наран групп” компанийн ТУЗ-ийн дарга ноён Сэрээтэрийн Болдхэт мөн Монголын экспортыг мал аж ахуйн салбарт тэлэх боломж асар их бий хэмээн тодотгожээ. Монголын төрд ажилласан түүхээрээ бизнесийн бусад гигантаас ялгардаг тэрбээр мөн “Наран групп”-ийнхээ бизнесийг хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэхээр зэхэж буйгаа “Forbes Mongolia” сэтгүүлтэй хуваалцсан байна (“С.Болдхэт: Бизнесийг баримжаагаар хийдэггүй”, хуудас 14). Болгооно уу.

  • cancel anytimeCancel Anytime [ No Commitments ]
  • digital onlyDigital Only