Forbes Mongolia Magazine - November 2018Add to Favorites

Forbes Mongolia Magazine - November 2018Add to Favorites

Go Unlimited with Magzter GOLD

Read Forbes Mongolia along with 8,500+ other magazines & newspapers with just one subscription  View catalog

1 Month $9.99

1 Year$99.99 $49.99

$4/month

Save 50% Hurry, Offer Ends in 7 Days
(OR)

Subscribe only to Forbes Mongolia

Buy this issue $2.99

Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.

Gift Forbes Mongolia

In this issue

Ямагт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй бизнесийн ертөнцөд тэрхүү шинэчлэлээс хоцролгүй манлайлж чадсан нь зах зээлд тунаж үлддэгийг түүх батлан харуулсаар байна. Тэгвэл тэрхүү өөрчлөлтийг үргэлж мэдэрч, ирээдүйг тоссон шинэчлэлүүдийг өөрийн бизнестээ 20 гаруй жилийн уртад тогтмол хэрэгжүүлсэн Жефф Безос өдгөө дэлхийн хамгийн чинээлэг иргэн болов. Дэлхийн хамгийн инновацилаг удирдагч гэх тодорхойлолт түүнийг мөн дагаж байна. Цагийг алгасаж урагш тэмүүлсэн энэ чанарынхаа ачаар Безос “Дэлхийн тэрбумтнууд” эрэмбийн тэргүүн байранд “домог” болтлоо хоногшсон Билл Гейтсийг 22 тэрбум ам.долларын зөрүүтэй ардаа орхиж жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Өдгөө өрсөлдөгчид төдийгүй өөр бусад салбарын бизнесмэнүүд хүртэл түүнээс түгшиж, шинэ тактикийн эрэлд “хатаж” байна. Бизнесийн түүхэнд шинээр домог бүтээж буй “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос “Forbes” сэтгүүлд тусгай ярилцлага өглөө. (“Дийлдэшгүй Безос”, хуудас 36).
Ерөөс өрсөлдөөний тактикаа өөрчилж, үүсэж буй шинэ орчинд зохицуулан бизнесийн арга барилаа өөрчлөх тухай дэлхийн бизнесмэнүүд өгүүлж байна. Өөр нэгэн жишээ татъя.
Нэгэн цагт суурин компьютерийн худалдаагаар дэлхийн өнцөг булан бүрт хүрч байсан Тайванийн “Acer” компани өндөр өрсөлдөөн, ухаалаг утасны хэрэглээнд цохигдож, “Дэлхийн хамгийн том 2000 компани” жагсаалтаас хүртэл арчигдаж байсан ч шинэ удирдлагын хүчээр зах зээлд өөрийн гэсэн орон зайг дахин эзэлж чадлаа. Тэд бизнесийнхээ стратегийг өөрчилж, масс зах зээлд бус, шинэ үеийнхний хэрэгцээнд суурилан өсөж байна (“Өрсөлдөөнд бэлэн”, хуудас 71).
Харин Хятадын эдийн засаг бүтцээ сууриар нь өөрчилж буй энэ үед хаяа дэрлэсэн энэ том зах зээлийн төлөө өрсөлдөх өөр гарц, шинэ тактик эрэлхийлэх шаардлага Монгол Улсын хувьд улам хүчтэй тулгарч эхэллээ (“Хятадын шинэ зах зээлд Монгол хэрхэн өрсөлдөх вэ”, хуудас 14).

Forbes Mongolia Magazine Description:

PublisherForbes Mongolia

CategoryBusiness

LanguageMongolian

FrequencyMonthly

Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.

  • cancel anytimeCancel Anytime [ No Commitments ]
  • digital onlyDigital Only
MAGZTER IN THE PRESS:View All