Forbes Mongolia Magazine - August 2018Add to Favorites

Forbes Mongolia Magazine - August 2018Add to Favorites

Go Unlimited with Magzter GOLD

Read Forbes Mongolia along with 8,500+ other magazines & newspapers with just one subscription  View catalog

1 Month $9.99

1 Year$99.99 $49.99

$4/month

Save 50% Hurry, Offer Ends in 6 Days
(OR)

Subscribe only to Forbes Mongolia

Buy this issue $2.99

Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.

Gift Forbes Mongolia

In this issue

Технологи хөгжихийн хэрээр аливаа юмс улам бүр хялбарчлагдаж, хувьсан өөрчлөгдөн, дэлхийн эдийн засгийн бүтэц сууриараа ганхаж эхэллээ. Өөрчлөлт, шинэчлэлт, бүтээлч устгалын тухай мэдээллийг хором бүр хэрэглэгчид хүртэж, төдий чинээгээр технологи та бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байна. Тэдгээрээс технологийн давуу талыг Монголын энгийн олон нийт банк, санхүүгийн салбараас илүүтэй мэдэрч буй. Тэгвэл “Технологид үргэлжлүүлэн хөрөнгө оруулна аа” хэмээн “ХасБанк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин өгүүлжээ. Бельги, Америкт дээд боловсрол эзэмшиж, барууны томоохон банкуудад туршлага хуримтлуулсан тэрбээр банк санхүү, технологи, эдийн засгийн талаар “Forbes Mongolia” сэтгүүлд ярилцлага өглөө (“Банкны салбарын шинэ дүр”, хуудас 12). Тэрчлэн технологийн хөгжил үүрэн холбооны бизнест шинэ боломж, бас сорилтыг авчирсан тухай бид энэ дугаартаа хөндөв (“Үүрэн холбооны өрсөлдөөний шинэ талбар: Дата”, хуудас 24).
Дэлхий дахины уул уурхайн бизнест шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо жин дарж эхэллээ. Уул уурхайн “Rio Tinto”, BHP, “Fortescue” тэргүүтэй гигантуудын томоохон төслүүдэд эмэгтэй захирлууд жинтэй хувь нэмэр оруулж байна. Технологийн тусламжтайгаар тэд уул уурхайн бизнесийн ашигтай ажиллагааг дахин сайжруулж, бас эрсдэлийг бууруулж байна (“Уул уурхайн технологийн төмөр хатагтай нар”, хуудас 48).
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хоёр улсын хил дээр түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын хоорондох хурцадмал байдал зөөлөрснөөр Өмнөд Солонгосын зах зээл, бизнесийн орчинд эерэг уур амьсгал бүрджээ. Ийнхүү өнгөрсөн жил 38 байсан тэрбумтны тоо энэ онд 45 болж огцом нэмэгдсэний дотор өндөр боловсрол эзэмшээгүй ч ур чадвар, уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар тансаг зэрэглэлийн зах зээлд нэвтэрч, шинээр тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн Кенни Пакийн түүхийг та бүхэнд танилцуулж байна (“Солонгосчууд тэрбумтан болж буй нууцаас”, хуудас 54).

Forbes Mongolia Magazine Description:

PublisherForbes Mongolia

CategoryBusiness

LanguageMongolian

FrequencyMonthly

Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.

  • cancel anytimeCancel Anytime [ No Commitments ]
  • digital onlyDigital Only
MAGZTER IN THE PRESS:View All