Forbes Mongolia Magazine - July 2018Add to Favorites

Forbes Mongolia Magazine - July 2018Add to Favorites

Go Unlimited with Magzter GOLD

Read Forbes Mongolia along with 8,500+ other magazines & newspapers with just one subscription  View catalog

1 Month $9.99

1 Year$99.99 $49.99

$4/month

Save 50% Hurry, Offer Ends in 3 Days
(OR)

Subscribe only to Forbes Mongolia

Buy this issue $2.99

Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.

Gift Forbes Mongolia

In this issue

Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхий дахины анхаарлын төвд орсон энэ арванд эдийн засгаа төрөлжүүлэхийг шинжээчид олонтаа анхааруулж байлаа. Өдгөө эдийн засгийн өсөлт хэдийгээр энэ арваны эхний өдрүүд шиг өөд цойлоогүй ч Монгол орон даяар өсөлтийг тэтгэх шинэ үйлдвэр, бизнес өндийж, хүчирхэгжиж байгааг энд тэмдэглэе. Тэдний нэг бол “Алтай групп”. Барилгын салбарт толгой цохидог “Алтай групп” газар тариалангийн салбарт хөл тавьж бизнесээ төрөлжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Экспортод чиглэсэн газар тариалангийн аж ахуй бол Монголын хөдөө аж ахуй хөгжих дараагийн алхам хэмээн группийн ерөнхийлөгч ноён Хадбаасангийн Бат-Эрдэнэ тодотгож байна. Монгол нутгийн зүүн чанадад тариалсан тариа буудайгаа Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортолж, улмаар эрчимжсэн мал аж ахуйг дэлхийн стандартаар Монголд хөгжүүлэхийг тэрбээр эрмэлзэж байна (“Өсөлттэй коллекц”, хуудас 14).
Дэлхийн хамгийн том нээлттэй хувьцаат компаниудыг шалгаруулдаг “Global 2000” жагсаалт 16 дахь жилтэйгээ золголоо. Худалдааны дайн зарласан дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг энэхүү жагсаалтыг эзэгнэж байна. Ялангуяа БНХАУ-ын компаниуд жил бүр урагш ахисан үзүүлэлт харуулж байгаа юм. 2003 онд Хятад, Хонконгийн ердөө 43 компани жагсаалтад багтаж байсан бол энэ жил 291 болж нэмэгджээ. Ази, Номхон далайн бүсийн компаниуд ерөөс бүхэлдээ чансаа нэмэн урагшилж буй дүр зураг энэ жагсаалтаас харагдаж байна (“Global 2000: Дэлхийн хамгийн том компаниуд”, хуудас 58).
“Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй” жагсаалтыг “Forbes” анх 14 жилийн өмнө танилцуулах үед Азиас онцлох эмэгтэйчүүдийн тоо тун цөөхөн байсан бол өдгөө 23 хувийг эзлэх болжээ. Азийн улс төр, бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, нөлөөлөл нэмэгдсээр байна. Азийн бизнесийн ертөнцөд шинэ тутам мэндэлж буй хүчирхэг 25 хатагтайн амжилтын түүхийг бид энэ удаагийн дугаартаа танилцуулж байна (“Азийн шинэ, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”, хуудас 86).

Forbes Mongolia Magazine Description:

PublisherForbes Mongolia

CategoryBusiness

LanguageMongolian

FrequencyMonthly

Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.

  • cancel anytimeCancel Anytime [ No Commitments ]
  • digital onlyDigital Only
MAGZTER IN THE PRESS:View All